Wednesday, September 29, 2010

Амьдралын анхны хайрыг нэг дүгнэл ээ

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд...
Амьдралыг би бодлоо амьдралд би дүгнэлт хийж зүгээр л өөрийнхөө зүгээс энгийн л нэгэн дүгнэлтийг хийлээ...
Түүнийгээ би санаж дурсахдаа тэр минь надаас холдон явахдаа хэлсэн үгсийг нь санахдаа тэр минь анхны хайр гэдэг бол хүний амьдралд мартагдашгүй бүхэн байдаг гэхийн...Тэрийг нь одоо бодход амьдрал дурсаман дээр тогтдог гэдэгт би аль хэдийн санал нэгдсээн хүний амьдралд анхны бүхэн чухал байдаг гэдэгтэй хэнч маргашгүй ганц үнэн юм байнаа...
Миний анхны гэсэн болгон маань мартагдаагүй одоо бодход тэр минь миний анхны хайр байсан гэдэгт би 100% санал нэгдэн.
Анхны хайрыг хүмүүс өөрсдөө ч мэддэггүй гэхийн миний бодлоор анхны хайртай учирсанаа та мэдхийг хүсвэл та тэр хүнийхээ төлөө өөрийнхөө амь насыг ч өгч чадхаар түүнийхээ төлөө бүхнээ зориулж байвал тэр чинь таны анхны хайр мөн гэж бодож болно...
Би түүнийхээ хажууд байхдаа л жаргалтай байдаг байсан тэрэнтэй л хамт байхад би юу ч боддоггүй бас тайван байдаг байлаа...
Би найзуудтайгаа байхдаа бусад зүйлийг ардаа орхиж чаддаг байлаа харин тэр минь гарч ирснээс хойш би амьдралд ганцхан хүн байдгал гэсэн ойлголттой байлаа...
Тэр охин л намайг өмнөө сөхрүүлж бусад бүх зүйлээс намайг салгаж чадсан үнэхээр би бурхан биш ганцхан түүнийг шүтэж амьдардаг байсан тэрийгээ бодход үнэхээр гоё жаргалтай байсаан...
Өөр зүйлсийг бичмээр байсан ч даан ч одоо бичэе гэхээр би ядраад байна тийм болхоор дараа өдөр л бичэе дээ...

Tuesday, September 28, 2010

Сонин юмаа кэкэ...

Би иргээд ороод ирлээ хэхэ... Миний хайрын минь эзэн тэр минь сая орж ирлээшдээ... Ёоо үнэн гоё аймар хөөрхөн эгдүүтэй эгдүүтэй юм яриал өхөөрдмөөр нэг л хайр хүргэмээр үгээр илэрхийлхиййлхий аргагүй......
Тэр минь урдны 7-оо хоногт намайг хараад хүний ардуур ороод нуугдсан учирлаа ярихдаа чи намайг хараагүй муу гэж ирээл нээх хөөрхөн үнэн юм уу хараагүй юм уу гээл хэхэ.....
Бас надаас найз охинтой болсон уу гэхэд нь би найз охин ч гэждээ баргал үгүй гэхэд тэр минь асуултгүйгээр би ёстой найз залуутай байгаа мэтро-ийн зөөгч хуучин ажилдаг байсан ажиласа өдрийн мөнгөтэй мөнгөгүй гээд л хэд хэдэн л найз залуу байна гэхийн хэхэ нээх хөөрхөн тэгээл намайг чи найз охинтой болооч гэхийн би тэгхээр нь уг нь ч байгаа гэдгээ хэлээд гэхдээ тэр хүн бол тийм нэр зүүх эрхгүй гэдгээ хэлсэн тэгсэн ммммм л гэхийн нээх хөөрхөн заза ямартай ч чамдаа хайртай шүү үргэлж чамдаа хайртай гэхдээ чамайг минь нэг л өдөр мартуулах ондоо нэгэн гарч ирхэл байх тэрийг цаг хугацаа л үзүүлэх байхдаа......

Сайн байна уу?

Энэ өдрийн мэнд өнөөдөр их урт өдөр байлаа.Гэхдээ юм бичэе гэсэн ч үнэхээр бичэх ямар ч сонирхол алгоо дараачийн постодоо би нэгэн хайрын түүх оруулдгиймуу гэж боджийн. Өнөөдрийн хамгийн гоё нь надаа хамааралтай дүү маань амьдралд хөл алдсан ч амьдрал түүнийг орхилгүйгээр аварч тус боллоо тийм болхоор би аймар баяртай байна дээр нь би өөрийнхөө сонирхлын дагуу аймар гоё халуун дотно яриа өрнүүлсэн өнөөдөр гэдэг өдөр гайгүйл өнгөрлөө. Ёоо би нээрээ хичээлдээ суухиймсан өнөөдөр би бас л ганц ч хичээл дээрээ суусангүй маргааш би яг хичээлдээ суунаа...
Заза сайхан амраарай кэкэ .......

Monday, September 27, 2010

Дахиад л нэг гансарсан зовлонт нэг өдөр,,,

Сайн байна уу? Сэтгэл зүрхэнд минь нуугдаж байгаа гунигийг хуваалцаж байгаа блог чамдаа би ямар их дасжийнаа. Энэ бичсэн үгс зурвас бүрийг минь хуваалцан уншиж байгаа хүмүүсийн хувьд би бол жирийн л нэгэн амьдралын тоглоом шиг санагдаж байгаа байлгүй дээ. Амьдрал чамаас би нэгийг нэхдэг ч хоёрт нь зовдог амьдрал чамаас залхажийн яагаад ингэж ялгавар зан гаргадагт чинь гомджийн... Өнөөдөр гэдэг өдөр дахиал зовлон дагуулсан гуниг өгүүлсэн өдрүүдийн нэг л байлаа.
-Би өнөөдөр хичээлдээ ганц ч пар суусангүй манай хамгийн сайн багийн маань найзийн ээжийнх нь бие нь улмал муудсаар юугаач ухаараагүй байсан надад хамааралтай хүн маань амьдралд нэгэнт хөл алдажээ... ухаан бодол минь эмх цэгцгүй учирсан болгондоо худлаа инээмсэглэж хөгжилтэй нэгний дүр исгэж 2 нүүр гаргасаар л сэтгэлдэх үгсийг минь хэнч сонсож зовлонг минь хамт хуваалцаж чадахгүй нь харамсалтай зөвхөн тусалж байгаа хүмүүс нь уран зохиолт өгүүллэг сонсож байгаа мэт дуулгавартай нь аргагүй сонсож өгч зүгээрдээл гэдэг үг хэлхийм үнэндээ хорвоод хүн яах гэж төрдөг юм болдоо ховор заяасан гэдэг л юм билээ хэзээ ч тийм болхоор ховор бүтээгдсэн эрдэнэ гэдгээ мартаж болохгүй гэлүү хэрвээ тийм л юм бол яагаад ийм ялгавар хандадгийн хүн болгон адилхан гэж хэн нэгэн агуу суут хэлсэн гэсэн гээ биздээ адилхан гэж дүгнэж хэлэхдээ арайл дутуу хэлсэн гэж би хувьдаа бодхийн...
Хүний амьдрал богинохон гэсэн бил үү? Хэрвээ тийм л юм бол хүний сэтгэлийг агуу уудам болгохгүй яасийн бэ? ховор заяасан хүний хувь тавилантай бүхнийг нь хязгааргүй заяахгүй хомсхон хязгаарлагдмал заяасан нь зовлон байхиймаа... Хайр сэтгэл хүний зовлонд итгэл сэтгэл зүрх 3ийн хэтэрхий жижигхэн заяаждээ...
Хорвоод би ганцаараа болсондоо харамсаж хэдэн хатуу үг хэллээ хэтэрхий хомсхон сэтгэж бичсэн үгсэнд минь хүний шүүмжлэл хэрэггүй ээ хэллээ ч би тоохгүй...
Заза би гарлаа ер нь найз дээрээ очлоо...

Sunday, September 26, 2010

Ганцаардал...

Өнөөдөр бол 9 сарын 26н ганцаардлыг яг л хуучных шигээ мэдэрч байна энэ ганцаардлын дурсамж нь чамаасаа салая гэсэн үгийг сонсоод сэтгэл минь эзгүйрч эхэлсэн өдөр юм... Тэр үеийнх шиг л сэтгэл минь нэг л сонин урд шөнө би нойргүй хонсон ганц удаа ч цурам хийсэнгүй харин өглөөний 7н цагийн үед би унтах гэж оролдсон даанч унтаж чадаагүй яагаад гэвэл унтаад сэрвэл би хуучных шигээ бүр илүү ихээр ганцаардлыг мэдэрхээ мэдэж байсан болхоор л унтагүй. Хуучин би унтхаасаач айдаг байсан үеээ бодвол одоо ч уг нь дээрдсэн л дээ гэхдээ!Тэр үе үнэхээр хэцүү би өглөө сэрэхдээ түүнийгээ надаас холдон оджоогоог мэдэрч аль хэдийн энэ хорвоо дээр гав ганцаар үлдсэнгээ ухаарч байдаг байсын хамгийн хэцүү нь түүнтэйгээ сонсдог байсан дуу: "Өглөө босоод хархад Гэртээ би ганцаараа Шөнөжин чамайг зүүдэлж би хонлоо Хайрын цэцэгс хатаад Шаралсан навч шиг шатаад Хамар бүхнээ орхиод одлоо гэжүү чи" гээл тэр дээ сэтгэлд минь үргэлж эгшиглэж байдаг байсан тэр үеэс хойш өнөөдөр л би энэхүү мэдрэмжийг мэдэрчийн тэгээл би бүхнийг эргэцүүлжил сууна яахав нэг зүйл нь гэвэл тамхиа би татхаа больё гэж шийдсэн гэхдээ юу ч гэсэн яахнуугаа харжил сууя даа.......
Нэг л сонин нойрмог эмх замбараагүй цэгцлэгдээгү бодолтой байлаа мэдэхгүймаа юу бичээд ч байгаан....

Friday, September 24, 2010

Анхны цас...хайрийгаа санжийнаа

2010 оны 9сарын25-ны 00:40 минутад анхны цас хаялхыг би харлаа.Анхны цасыг хаялхыг хараад би түүнийгээ ямар их санаж байгаагаа мэдэржийн чи минь наддаа "Би чамд ганцхан дуслаар орох бороог далай болох хэмжээний их хайртай" гэж хэлжиисэнг чинь бодон зогсход хаялах цасан ширхэгүүд хайлан бороон дусал мэт шиврэх шиг санагдана бүх л сэтгэл минь чамайгаа үгүйлж чамаасаа холдоод ямар их удаж, чамайгаа дурсаж хичнээн олон хонгийг тоолон суусан минь хэдэн зуун мэт санагдаж байна хайраа.
Чамайгаа хайр нь 9-25н гэж тооцвол одоогоос 3н хонгийн өмнө хороололд харсийн байна даанч миний хайр нэг л сонин, урдны чи минь нэгэнт үгүй болжээ намайг хараад чиний харц чинь нэг л зүйлийг зөөлөн шивнэх шиг, сандарч тэвдсэн царайг чинь тэгхэд би хараад тэсэлгүй сэтгэлдээ уйлж хоолой минь, зангиран танихгүй хүмүүс шиг зөрөхдөө айж эмээсэнч юм шиг, чи минь андийнхаа араар орох чинь аянга буулгах мэт нуруугаар минь хүйт дааж байсанг чи минь ухааржийсанч болоосой.
Чамтайгаа хамт хөтөлдөг байсан тэмдэглэлийн дэвтэрээ хайрн ямар их дурсаж байнаа, ичэнгүйрэн бичсэн чиний минь үгс, сэтгэлийг минь уярааж байсанч, сэтгэлд минь сэв суулгах үгсийг хэлээд орхиод одсон чи минь, тэр дурсамжлан бичсэн дэвтэрээ хааяач болов салхи оруулж, нээж уншдаг болуу гэж өөрөөсөө асууж сууна би...
Тэр тэмдэглэлийн дэвтэр чиний шүүгээнд одоо хүртэл байдаг болуу? "......." эсвэл салхинд үнс болон хийсэн одсон болуу?
Хайртай мөртлөө хайртай хүнтэйгээ байж болохгүй юм гэж үү дээ, хэрвээ тийм л юм бол биднийг анх яах гэж учруулсанг, хэнээс би асуух юм бэ? хайрлана гэдэг яагаад ийм хэцүү зовлон байдгийг одооч би ойлгоогүйл явна...
Би түүнтэйгээ хамт байсан мөч бүр ээ санадаг, сэтгэлд минь тэр минь мөнх, хамтдаа байсан хугацаа маань бусдын хувьд богино ч бие биедээ дуралсан бид 2т хэдэн мянган жилээр тоологдох урт хугацаа байсныг бодход, хайр гэдэг агуу ч халин одохдоо харууслын нулмистай, хатаад гандсан намрын навчис шиг, зөөлөн үлээх салхинд сөхрөн, зүгээр л тэгээд зонгоороо зуурдхан унадаг юм билээ хайраа...
Үүнийг хайрн ухаарлаа.......